Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог А.АДЪЯАСҮРЭН аврах уу...
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-09-14

Эвэндээ орж, савандаа багтсан Ардчилсан намынхан одоо дотоод бүтцийн томилгоондоо тулалдаад тунчиг завгүй байна. Намын дотоод бүтцийн байгууллага болох Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчидсан ахмадын холбоо, ардчилсан оюутны холбоо гээд сонгуульт албан тушаалууддаа тэргүүнийг нь сонгоно. Эдгээрээс хамгийн хүчтэй бөгөөд хамгийн “амттай” нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхон. УИХ-р баталсан Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 байхаар нэмэгдүүлж, улмаар жагсаалт дахь тоог нэг эрэгтэй, нэг эмэгтэй байхаар сөөлжилж оруулсан нь эмэгтэйчүүдэд “АЛТАН БОЛОМЖ” болов.

Уг холбоог 2016 оноос хойш удирдсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа ч өөрийн хүсэлтээр тэргүүний албан тушаалаа “шинэ залуу эмэгтэйчүүдэд өгнө” хэмээн мэдэгдээд буй. Гэхдээ дараагийн тэргүүнээ өөрийн хүрээллийн хүндээ өгөх гэж хор хутгаж, хурлаа бантагнуулж байгаа нэгэн.Гэв гэнэт амь орж, 15 дэд даргатай болсон Ардчилсан намынхан Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээ УИХ-д суудалтай, хөрөнгө мөнгө, бэл бэнчин сайтай хүнд өгөхөөр тохиролцож байгаа ч эмэгтэйчүү нь дотроо бужигнаантай байгаа юм. Өөрөөр хэлбэл С.Одонтуяагаас холбооны тэргүүний тамгыг нь атгах шанстай эмэгтэй бол өнөөгийн парламлетын гишүүн А.Адъяасүрэн болж таараад байна.

Ардын намын туршлагаас харвал Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Х.Булгантуяа гээд тус намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг УИХ-ын гишүүн эмэгтэйчүүд удирдаж эмэгтэйчүүдээ гишүүн болгох суурийг илүү олон болгосон байна. Тэгэхээр А.Адъяасүрэн гишүүн хэрэв Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болчихвол 2024 оны сонгуульд АН-аас өрсөлдөх эмэгтэйчүүдээ олон суудалтай болгож, одоо байгаа хоёр эмэгтэйн тоог олон болгох хариуцлгатай үүргийг хүлээх юм. Түүнчлэн нийгэмд унаж, нийтэд гоочлуулсан нэр хүндээ сэргээх ч боломж түүнд байна.

Аливаа албан тушаал хүнд томдож, гоёдоно уу гэхээс багаддаггүй. Харин албан тушаалд очсон хүн хэр ёс зүйтэйгээ, ухаантай, зоригтой байхаас л түүний дараагийн амжилт хамаардаг. “Номгон санчир” нэртэй авто сургуулийг сүлжээ болгож чадсан энэ эмэгтэй бизнесийн салбарт аль хэдийн манлайлагч, зоригтой удирдагч болж чадсан. Монголын тээврийн салбарт 40 мянган жолооч бэлтгэж чадсан хэмээн өөрөөрөө бахархах энэ эмэгтэй Ардчилсанэмэгтэйчүүдийн холбоог хөнгөхөн жолоодод явчихна хэмээн намынхан нь итгэл хүлээлгээд байгаа аж. Авто тээврийн салбарт олон мянган ажлын байр бий болгож, түүнд нийцсэн чанартай сайн жолооч нарыг төгсгөж олон айлыг хоолтой ундтай, аз жаргалтай амьдархад ухаан, хүчээ зориулсан тэрээр их ажлын хажуугаар нийгэм, охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд чиглэсэн төсөл хөтөлбөр олныг санаачлан хэрэгжүүлсэн байдаг. Тийм ч учраас 100 мянган гишүүнтэй, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг А.Адьяасүрэн амь оруулж, улмаар ялалтад хүргэж чадах юм.

Түүнтэй өрсөлдөж буй Батбаярын Жаргалан нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүнээр сонгогдож байсан ч хийсэн ажил, хэрэгжүүлсэн төсөл, бүтээсэн гавьяа, байгуулсан амжилтаар маруухан нэгэн. Дэд тэргүүн нь тэргүүн болох нэг шат гэж бодсон болохоос биш Ардчилсан намынхаа эмэгтэйчүүдийг хагаралдуулахгүй, эвтэй хүчтэй байлгах тал дээр ямар нэг бодитой алхам хийгээгүй. Улмаар С.Эрдэнийн АН-ын үед намын дэд дарга болж ганхаж явсан удаатай. Өмнө нь ажил хийгээгүй хүн одоо ажил хийнэ гэж байхгүй, тийм үлгэрт одоо Монголчууд итгэхээ больсон.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болсон эмэгтэй нь намын жагсаалтын эхэнд бичигдэнэ. Харин эмэгтэйчүүдээ ялалтад хүргэх том даалгавар нэрнийх нь ард шигдээстэй яваа гэдгийг А.АДЪЯАСҮРЭН, Б.ЖАРГАЛАН нар онцгой анхаарах хэрэгтэй!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.37.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.