Мишель Манук: Нүүрс нь ойрын 10 жил байтугай тэрнээс ч цааш хугацаанд ирээдүйтэй салбар
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-13

“Уул уурхайн 7 хоног” буюу “Mining week 2023”-ийн 3 дах өдрийн арга хэмжээний Онцгой зочин илтгэгчээр Дэлхийн нүүрсний ассоциацийн Ерөнхий захирал Мишель Манук оролцлоо. Тэрбээр УУХҮЯ, Монгол нүүрс ассоциацийн урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм. Чуулган дээр түүний танилцуулсан “Нүүрсний ирээдүй ба өөрчлөгдөж байгаа дэлхий” илтгэлийг хүргэж байна.


Дэлхий дахинд юу болж байна вэ? Европын орнууд, жишээ нь Австри, Финланд, Франц, Итали, Германд, Нидерланд улс нүүрсний эсрэг байдаг боловч тэд эрчим хүчний олон асуудалтай тулгарч буй. Герман улс эрчим хүчний нүүрсний уурхайнуудаа сэргээн ажиллуулах шийдэлд хүрч байна. Европын хувьд одоогийн нүүрсний уурхайнуудаа өргөтгөх, нүүрсний эрчим хүчийг ашиглахад илүү чухал болж байгаа нь хий дамжуулах “Умардын урсгал” хоолойтой холбоотой. Түүнчлэн Их Британид 13.5 ГБт эрчим хүчний үйлдвэрлэлийг бэлэн байдалд байлгах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Швед улс гэхэд өөрийн эрчим хүчний зорилтыг 2040 он гэхэд 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр тодорхойлсон байсан. Өнөөгийн нөхцөл байдал, хүндрэлээс хамаараад эрчим хүчээ нэг эх үүсвэрийн хэт хамаарлаас сэргийлж цөмийн эрчим хүчийг ашиглах арга зам, боломжуудыг нээсэн шинэ хуулийг баталсан. Мөн тус улс нүүрсийг хариуцлагатай арга хэмжээг ашиглахаар бодлого зорилтоо тодорхойлсон.
 
Ер нь бол дэлхий хэмжээнд металлургийн, гангийн үйлдвэрлэл өргөжих төлөвтэй байгаа учир коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ өндөр байх нь ойлгомжтой. Хэрэв хүн төрөлхтөн нүүрсгүй бол ган, цемент, хөнгөн цагаан байхгүй. Ийм л нөхцөл байдал үүснэ гэдгийг бид бүхэн илүү ойлгох, нүүрсний ашиглалтыг илүү сайжруулах хэрэгтэй юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.149.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.