21 АЙМГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-13

МСНЭ-ийн салбар зөвлөлийн тэргүүнүүд, 21 аймгийн сэтгүүлзүйн салбарын төлөөллүүдийг хамруулсан сургалт, зөвлөгөөний арга хэмжээ манай аймагт болж байна.

Зөвлөгөөний хүрээнд сэтгүүлчдийг чадваржуулах, орон нутгийн сэтгүүлзүйн салбарт тулгамдаж буй асуудал, менежмент зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн багш нарын илтгэл, сургалт, Өмнөговь аймгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцуулж, сурталчлах зэрэг арга хэмжээ болж байна. Энэхүү арга хэмжээг аймгийн Засаг дарга дэмжин Монголын СНЭ-ийн Өмнөговь салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.24.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.