Холт Интернейшнл ОУ-ын байгууллага Өмнөговь аймгийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд 72,000 ам долларын хөрөнгө оруулалт хийжээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-17
Холт Интернейшнл Олон Улсын байгууллага нь Өмнөговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хоол тэжээлийн дутагдалд орсон болон эрсдэлд байгаа хүүхдүүд, мөн зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдэд “Халуун хоол” төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж, хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд жил бүр 160-170 хүүхэд төслийн үр шимийг хүртэж 72,000 ам долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байна.
2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус байгууллагын донор гишүүд Өмнөговь аймагт зочилж төслийн үр дүнтэй танилцан, орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХҮҮХЭД БАГАЧУУДЫН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА “ХОЛТ ИНТЕРНЕЙШНЛ” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЖЭЭ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.224.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.