Хан-Уул Дүүргийн ЗДТГазар Богдхан ууулын дархан цаазат хамгаалалтын захиргаатай хамтран ажиллана
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-10-18

  Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал оруулахгүй байх, эргүүл хяналтыг эрчимжүүлэх чиглэлээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Богдхан-Уулын дархан цаазат хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нартай уулзалт зохион байгуулж, санал солилцлоо. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 21/06 дугаар тогтоолоор дүүргийн 12 дугаар хорооны Малчин, Таван толгой, Өлийн ам, Цоохор, Цагаан эрэг, 13, 14 дүгээр хороонд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрч, бусад хэсэгт хориглосон байдаг.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.208.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.