“Орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт сургалтад хамрагдлаа

НҮБ-ын  Зүүн Азийн Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас зохион байгуулсан “Орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт сургалтад ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатараар ахлуулсан 35 алба хаагч хамрагдлаа.

БНСУ-ын Инчеон хотноо  энэ сарын 12-17-ны өдрүүдэд болсон тус сургалтад 4 улсын 50 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Оролцогчид  гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх,  уур амьсгалын өөрчлөлтөд дассан зохицох чиглэлээр  туршлага судалж, харилцан санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.57.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.