Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг 111 саяын ХАДГАЛАМЖТАЙ
П.Ишханд
/
2023-11-23

Батцэнгэлийн Ганзориг нь Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. ХААИС-д Мал зүйч, менежмент, Удирдлагын академид Төрийн захиргааны менежментээр тус тус суралцсан. 2020 онд Дорноговь аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллажээ. 2020 оны 10 сарын 28-нд Дорноговь аймгийн ИТХ-ын даргаар томилогдсон билээ.

ИТХ-ын даргын жилийн орлого 54 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 22 сая төгрөг байна. 96 сая төгрөгийн 2 нийтийн орон сууц, 1 авто зогсоолтой. 12,5 саяын Prius машинтай. 76 саяын 28 адуу, 20 үхэр, 75 хонь, 36 ямаатай. Тэрээр 14 саяын Эзэмших-330м/кв-1, Эзэмших-500м/кв-1 эрхийн хоёр газартай. 16,5 саяын үнэт эдлэлтэй. Хадгаламждаа 111 сая төгрөг, 75 саяын авлагатай аж. Мөн Эрдэнэс таван толгой ХК 955 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.46.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.