БХТ-ИЙН ЗАХИРАЛ Ц.АМАРСАНАА АЙМГУУДЫН ГХБХБГ-ЫН ДАРГА НАРТАЙ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-02-24
Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа өнөөдөр /2023.02.14/ орон нутгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нартай 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Барилгын хөгжлийн төв, аймгийн ГХБХБГ-ын хооронд байгуулах 2023 оны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд гүйцэтгэлийн төлөвлөгөөг шинэчилж, хэрэгжүүлэх арга хэмжээний хагас, бүтэн жилийн зорилтот түвшинг тодорхой үнэлэгдэхүйц тусгаж байгаагаараа онцлогтой юм. Дашрамд дурдахад Баян-Өлгий аймаг 2022 оны үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлжээ.
Харин Дэд байранд Сүхбаатар аймгийн ГХБХБГ, гутгаар байранд Хөвсгөл аймгийн ГХБХБГ шалгарсан байна. Мөн Тусгай байранд Увс, Архангай аймгийн ГХБХБГ-ууд удаалжээ. Аймгуудыг “Барилгын хөгжлийн төвийн захиралтай байгуулсан 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, аймагт хэрэгжүүлэх барилга байгууламжийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгүүлэх гэрээ дүгнэх удирдамж”-ийн дагуу 21 аймгийн тайлангийн нэгдсэн дүн мэдээг 21 зорилт 43 арга хэмжээний хүрээнд нэгтгэн тодруулсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.67.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.