БХЯ/: ЭЛЧИН САЙД ФЕРНАНДО ЛУГРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
П.Ишханд
/
2023-01-17
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсыг Бээжин хотоос хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Фернандо Лугрисыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн онд тохиосон Монгол Улс, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн мэндийг дэвшүүлээд хэдийгээр өөр тивүүдэд алслагдан оршдог хэдий ч хоёр улсын хувьд геополитик, хөдөө аж ахуй, хүн ам, энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо зэрэг нийтлэг шинж олонтойг онцлов.
Элчин сайд Фернандо Лугрис хоёр орны хамтын ажиллагаа өнгөрсөн жилүүдэд улс төр, хөдөө аж ахуй, боловсролын салбарт эрчимтэй хөгжиж ирсэнийг цохон тэмдэглээд, цаашид батлан хамгаалах салбарт хамтран ажиллаж, энэ чиглэлээр харилцаагаа улам гүнзгийрүүлж, хөгжүүлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.108.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.