"Хүүхдийн баярыг" угтаж ЭНХИЙГ САХИУЛАГЧИД  Бентью хотын ХҮҮХДҮҮДЭД гар хийцийн тоглоом, дасгалын тоноглолуудыг хийж, сургуулийн орчинд нь суурилууллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-06-01
НҮБ-ын веб сайтад БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийг дахин онцолжээ.
Мэдээлэлд "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтаж Монгол Улсын энхийг сахиулагчид Бентью хотын дунд сургуулийн сурагчдад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нөхөрлөх, бие бялдраа чийрэгжүүлэхэд туслах гар хийцийн тоглоом, дасгалын тоноглолуудыг хийж, сургуулийн орчинд суурилууллаа. Түүнээс гадна Суданы бяцхан багачуудад бичиг хэрэг, ном, хувцас хандивлаж олон орны энхийг сахиулагчдад үлгэр жишээ үзүүллээ. Сургуулийн хамт олон чин сэтгэлээсээ талархаж буйгаа үүгээр дамжуулсныг илэрхийлье. Энх тайван гэдэг ийм л чин сэтгэлийн энгийн харилцаанаас эхэлнэ" гэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.228.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.