БХЯ/: БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР “ШҮГЭЛ” АЖИЛЛАГАА-НД МАНЛАЙЛАН ОРОЛЦОЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-06-02
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар “2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолыг баталсан. Тус тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авлигатай тэмцэх 5 Ш үйл ажиллагаа”-ны нэг болох “Шүгэл” ажиллагааны талаарх аяныг Авлигатай тэмцэх газраас 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй.
Тус аяныг батлан хамгаалах салбар идэвх санаачилгатай дэмжиж, манлайлан оролцож байна. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-аас “Гэр бүлийн төлөө нэгдье”, “Авлигын эсрэг нэгдье” үйл ажиллагааг 6 дугаар сарын 1-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгуулсан юм. Мөн Зэвсэгт хүчний 084, 124 дүгээр ангийн хамт олон “Авлигын эсрэг нэгдье, бид хамтдаа” шторк бүтээж, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тэгвэл энэ сарын 3-ны өдөр “Олон улсын марафон гүйлт” болон “Авлигын эсрэг нэгдье” үйл ажиллагааг сурталчлах аянд ҮБХИС-ийн 100 гаруй оюутан, сонсогч оролцох юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.172.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.