“ОЛОН УЛСЫН ГАЛ СӨНӨӨГЧ, АВРАГЧДЫН СУРГАЛТ”-Д ХАМРАГДАЖ БАЙНА
Г.Алтанзагас
/
2023-04-20
"Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй "Хөгжлийн гүүр" хөтөлбөрт Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас 2 алба хаагч хамрагдан БНСУ-ын Гёнги мужийн Галын албаны академиас зохион байгуулж байгаа “Олон улсын гал сөнөөгч, аврагчдын сургалт”-д оролцож байна.
Тус сургалт энэ сарын 11-21-ний өдрүүдэд болж байгаа ба гамшиг, аюулгүй байдлын менежмент, хот доторх эрэн хайх, аврах ажиллагаа, утаат орчинд эрэн хайх, аврах ажиллагаа, аврах хэрэгслийг ашиглах арга, анхан шатны яаралтай тусламж үзүүлэх зэрэг дадлага сургуульд хамрагдаж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.93.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.