ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-06-01

Өнөөдөр хүүхдээ сонсох өдөр энэ өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга, 4-р сургуулийн дотуур байрны хүүхдүүдтэй уулзалт хийлээ. Тухайн сургуулийн 240 хүүхдийн дотуур байрны барилга 2010 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш засварт ороогүй байгаа тухай сургуулийн удирдлага албан хүсэлт гаргаж Засаг даргад танилцууллаа. Дотуур байрны хүүхдүүдийн хоолны зардлыг орон нутгийн төсвөөр энэ оноос эхлэн 100% нэмэгдүүлсэнд байрны багш ажилчид, хүүхдүүд талархаж байна. Хүүхдэд ээлтэй аймгийн төлөө хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, хүүхдүүдэд баярын бэлэг гардууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.172.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.