ГУРВАНТЭС СУМ: АЙМГИЙН УДИРДЛАГУУД 600 ХҮНИЙ БАГТААМЖТАЙ АХМАДЫН ӨРГӨӨ БАРИХ АЖЛЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ.
Гурвантэс сумын ахмадууд Олон улсын Ахмадын өдрийг сайхан мэдээгээр угтаж байна. Учир нь Аймгийн засаг дарга Р.Сэддорж Гурвантэс сумын ахмадуудтай уулзах үеэрээ Ахмадын өргөөний ажлыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
Мөн тус уулзалтад хүрэлцэн ирсэн хамгийн өндөр насыг наслаж буй 10 ахмадад гарын бэлгээ гардуулсан төдийгүй Д.Бүдээ гуайд аймгийн засаг дарга гэр олгохоор боллоо.
Энэ үеэр төрийн дээд одон Алтангадас одонгоор ахмад настан Ч.Цэрэндолжид гуай шагнагдаж, тус уулзалтыг чимсэн сайхан үйл явдал боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.225.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.