“ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР
Г.Алтанзагас
/
2023-10-11
“ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙН ХҮРЭЭНД ОХИД ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙГ ХАМРУУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Жил бүрийн энэ өдрийг НҮБ-аас “Охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан байдаг. Энэ хүрээнд охидын уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, эцэг эхчүүд, аймгийн ГБХЗХГ, ЗДТГ-ын НБХэлтэс болон аймгийн охид маань оролцож байна. Бидний ирээдүй болсон охидынхоо үзэл бодол, тэдэнд тулгамдаж буй асуудал, томчуудаас юу хүсдэгийг сонсох зорилготой энэхүү арга хэмжээнд олон охид аав, ээжийнхээ хамтаар оролцсон юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.40.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.