ӨМНӨД БҮСИЙН ТӨР-УЛААН ЗАГАЛМАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТЫГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Г.Алтанзагас
/
2023-10-26
Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагааны өмнөд бүсийн салбар зөвлөлүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, ажлын идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, цаашдын хамтын ажиллагааг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах зорилгоор тус уулзалтыг зохион байгуулсан юм.
Энэхүү уулзалтад Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга, Төр-Улаан загалмайн салбар зөвлөлийн дарга Ц.Амартөгс, МУЗНийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т. Баярчимэг, Төв аймгийн засаг даргын орлогч Ц.Буманбуян тэргүүтэй Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгийн төрийн байгууллагуудын болон Улаан загалмайн хорооны төлөөллүүд оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.135.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.