СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫГ МЭРГЭШҮҮЛЭХ 7 ХОНОГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА.
Г.Алтанзагас
/
2023-11-06
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ"-ыг 2023 оны 11-р сарын 06-12-ны өдрүүдэд 7 хоногийн турш онол, практик хосолсон байдлаар зохион байгуулж, хамрагдсан тогооч нарт сертификат олгоно.
Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, гал тогоо, хоолны заалны барилгын хүртээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, ЕБС-ийн 6, 7 дугаар ангид “Үдийн хоол” үйлчилгээг нэвтрүүлэх зорилтуудыг тавьж, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Өмнөговь аймаг нь 2023 онд боловсролын салбартаа 14,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутгийн төсвөөсөө шийдвэрлэн ажиллаж байгаагаас сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд 4 тэрбум төгрөгийг зарцуулж байна.
Энэхүү хөрөнгө оруулалтаар хүүхдэд шим тэжээлтэй, эрүүл, чанартай хоол, хүнсийг бэлтгэн хүргэх нь сургууль, цэцэрлэгийн тогооч нарын өндөр үүрэг хариуцлага бөгөөд энэхүү үүрэг хариуцлагаа сайн гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж, 7 хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.107.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.