“ГОВЬ+УС” ЧУУЛГАН БА ХҮРЭХ ҮР ДҮН
Г.Алтанзагас
/
2023-11-10
Говийн ус, усан хангамжийн эх үүсвэрийн асуудлыг Засгийн газрын бодлогын хэмжээнд хүргэх, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготойгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байна.
Тус чуулганд УИХ-ын Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн Байнгын хороо, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Сав газрын захиргаанууд, ус судлаач эрдэмтэд, уул уурхайн компаниуд, иргэдийн төлөөлөл оролцож, говь нутагт тулгарсан усны өнөөгийн нөхцөл байдал болон хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Энэхүү чуулганаас гарсан саналуудыг нэгтгэж, УИХ-д танилцуулах бөгөөд говьд хэрэгжүүлэх төслүүдийг түргэн хугацаанд эхлүүлэх шаардлагатай байгааг орон нутгийн удирдлагууд илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.17.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.