ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Г.Алтанзагас
/
2023-11-24
Төсвийн тухай хуулийн 8.5.1-д аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ гэж заасан байдаг.
Өмнөговь аймгийн 2024 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд буюу 11 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Энхбатад өргөн барилаа.
Удахгүй болох аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар төсвийн төслийг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.64.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.