ӨВ: БОГД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-12
 
Богд суманд энэ жил 300 орчим мянган мал намаржиж байна. Малчид маань 20 гаруй мянган мал борлуулж, эдийн засгийн эргэлтэнд оруулах урьдчилсан төлөвтэй байгаа юм.
Тус сумаас 20 орчим малчин өрх Баруунбаян-Улаан, Гучин ус, Төгрөг суманд оторложээ. Өмнөговь, Баянхонгор аймгийн залгаа сумдаас цөөн малчин отор хийж нүүдэллэн иржээ.
Сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор малын хөлийн татварын 56 сая төгрөгөөр татан төвлөрүүлэх зорилгоор тендер зарлажээ. Мөн эрчим хүчний шугам сүлжээний өргөтгөлд 45 сая төгрөг зарцуулах тооцоолол гарсан байна.
Дулаан хангамж, өвлийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан гэдгийг сумын Засаг дарга С.Гүнгээбуу хэлж байлаа.
Ирэх онд түүхэн 100 жилээ тэмдэглэх долоон сумын нэг бөгөөд ойг угтсан бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
✅Богд сумын иргэдтэй уулзалт хийж, аймаг орон нутагт хэрэгжүүлж буй ажил болоод Ерөнхий сайд айлчлалын үеэрээ 2024 оны төсвөөр Өвөрхангай аймагт ирэх жилүүдэд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг иргэдийн саналаар эрэмбэлж ажил хэрэг болгохоо амалсан.
✅Тухайлбал аймгийн төвөөс Богд сумыг дайруулан Шивээхүрэнгийн хил хүртэл авто зам шинээр тавих зураг төсөв гаргах мөн Өршөө багшийн хийдрүү авто зам тавих ажлыг улсын төсөвт суулган ойрын жилүүдэд ажил хэрэг болох юм.
✅Мөн уулзалтын үеэр иргэд сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын ажил хийгдэж байгаа эсэх талаар тодорхой мэдээлэл авлаа.
"Өвөрхангай аймгийн Богд, Гучин-Ус, Төгрөг сумын нутаг дэвсгэрийг хамарсан газрын тосны хайгуулын Нэмэгт-VI, Хонгор-VIII нэртэй талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах гэж буйтай холбоотойгоор “Дүгнэлт гаргуулах тухай” албан бичгийг аймгийн удирдлагуудад ирүүлсэн.
Тус талбай нь аймгийн нутаг дэвсгэрийн өмнөд хэсэг хээрийн бүсийн нийт 804401 га хамрах юм. Нутгийн иргэдийн эсэргүүцэн Хонгор-VIII 323311 га талбайд газрын тосны хайгуул хийхтэй холбоотой сонгон шалгаруулалтыг зарлахгүйгээр цуцалж, Нэмэгт-VI 481090 га талбайд сонгон шалгаруулалтыг зарлаагүй байна"
Мөн ахмадууд тэтгэвэрийг шат дараалан нэмэх талаар ч саналаа хэлж байлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.74.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.