ХО: УРГИЙН БИЧИГТЭЙ ӨӨЛД ТҮМНИЙ УДАМ СОЁЛЫГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ САЙХАН БОЛЛОО
Б.Норовням
/
2023-09-28
Монголчууд эрт үеэс эхлэн “Ургийн бичиг” хөтөлж, үр хойчдоо уг гарал, угсаа залгамж, удам судраа таниулсаар ирсэн нандин өв соёлтой ард түмэн. Ирээдүй хойч үедээ удмын түүхээ мэдэх, цус ойртох аюулаас сэргийлэх, есөн үеийн ургийн түүхээ бүтээхийн утга учрыг ухааруулахад “УРГИЙН БИЧИГ" хамгийн чухал.✅
➡ МУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын засаг даргын тамгын газартай хамтарч зохион байгуулсан УРГИЙН БИЧИГТЭЙ ӨӨЛД ТҮМНИЙ УДАМ СОЁЛЫГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ амжилттай болж өндөрлөв.✅
➡ Тархан суурьшсан "ӨӨЛД" түмэн идэвхтэй оролцож
?Гал тамгатай
?Ганзага имтэй
?Галдан бошготын үр хойч ойрдын их хаан Галданбошгит хааны ёслол хүндэтгэлийн өргөөний шавийг тавилаа.✅
➡Ховдчууд бид Монгол угсаатны үнэт өв болсон олон ястны соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Дөрвөд, Урианхай, Тува, Казак түмний өв соёлын өдрүүдийг зохион байгуулж байсан бол энэ удаад “Ургийн бичигтэн Ховдчууд” болж, улс орныхоо өнцөг булан бүрт аж төрж буй айл өрх бүрийг Ургийн бичиг хөтөлдөг оюунт соёлтой иргэд байхад уриалж байна.
➡ Санаачлагч: УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн ажлын алба
➡ Хамтран зохион байгуулагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЗДТГ
?? Ургийн бичигтэй Монголчууд болцооё.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.0.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.