ХО: ЭГШИГЛЭНТ ХӨӨМИЙН ӨЛГИЙ НУТАГ ЧАНДМАНЬ СУМЫН АРД ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
Б.Норовням
/
2023-11-16
МУ-ын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын хамт Ховд аймгийн Чандмань сумын ард иргэдтэй уулзаж Монгол Улсын Их хурлаас баталсан хууль тогтоомжийг танилцуулан иргэдийн санал хүсэлтийн сонслоо.✅
➡ Чандмань сумын иргэд өөрсдийн тулгамдаж буй ундны цэвэр усны асуудал болон “Хар ус” нуур орчмын улсын тусгай хамгаалалтай газрын малчдын өвөлжөө хаваржааны газрыг анхаарч өгөхийг хүслээ.✅
➡ Уулзалтын үеэр миний бие эдгээр асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж байгаагаа дуулгалаа.
Үүнд:
➡ Чандмань суманд ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах болсон.✅
➡ Чандмань, Манхан сумын нутагт амьдарч буй малчдын өвөлжөө хаваржааны газрын асуудлыг шийдвэрлүүлэх тухай албан бичгийг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд албан бичиг хүргүүлсэн.✅
➡ Тухайн яамнаас энэхүү асуудал дээр нааштай хариу өгч “Хар ус” нуур орчмын улсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаанд чиглэл хүргүүлсэн болно.✅
➡ Хавсралт болон албан бичгийг доор зургаар оруулав.✅
➡ Мөн сумын ард иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудад Ховд аймгийн ХАА газар, Нийгмийн даатгалын хэлтэс, ОБЕГ, Байгаль орчны газар, Хар Ус нуурын цогцолбор газар, Чандмань сумын удирдлагууд зэрэг албаны төлөөлөл хариулт өглөө
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.52.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.