ХО: 44 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ХОВД ИХ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ХҮСЭЛТИЙН ДАГУУ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Б.Норовням
/
2023-11-19
МУИС-ийн салбар сургууль Ховд их сургуулийн багш нартай уулзаж, тус сургуулийн өмнө тулгамдаж буй асуудлыг сонслоо.
Үүнд: ⬇
? МУ-ын их сургуулийн салбар сургууль гэдэг ч багш нарын хувьд төвийн сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн багш нараас цалин бага, нийгмийн асуудал нь үргэлж хаягддаг.
? Бүсийн нэмэгдэл орон нутагт ажиллаж байгаа нэмэгдэл зэрэг бусад урамшуулал, Ховд их сургуулийн багш нарт олдоггүй.
? Багш нарын цалин нэмэгдэж байгаа ч Ховд их сургуулийн багш нарын цалин нэмэгдэхгүй хэвээр үлдэж байна.
? Тус сургуульд сурч буй оюутнуудын төлбөр нь төвийн их дээд сургуулиудаас 20 орчим хувиар хямд байдаг. Оюутнаас авч байгаа төлбөрөөр багш нарынхаа цалинг тавьдаг.
? 44 жилийн түүхтэй Ховд их сургуулийн сургууль болон дотуур байрны чанар муудсан. Сургууль болон дотуур байранд их засвар хийгдэх шаардлагатай зэрэг олон асуудал тулгарч буйг илэрхийлэв.
Шийдэл: ⬇
? Улсын төсөвт Ховд их сургуулийн оюутны Дотуур байрны барилгад 12.6 тэрбум төгрөгөөр батлуулсан. 2024 онд 1 тэрбум төгрөг орж ирнэ.
? Бусан хотын их сургуультай холбоо тогтоож Ховд их сургуулийн багш оюутныг солилцоогоор ажиллах талаар хэлэлцээрийн түвшинд явж байна.
? Ижил хөдөлмөр, ижил цалин олгох талаар салбарын сайдтай ярилцах
? Орон нутагт ажиллаж буй багш нарын нийгмийн асуудал, цалин урамшууллыг ажил хэрэг болгож, салбарын сайд болон УИХ гишүүдэд уламжилж ажиллах болно
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.209.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.