ХААБ: “Баруун бүсийн үйлдвэржилт ба хоршоод” сэдэвт зөвлөгөөн боллоо
З.Батхуяг
/
2023-12-08
УАНС-ын санхүүжилтээр НҮБХХ-ын дэмжлэгээр хэрэгжиж буй АДАПТ төсөл нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Баруун бүсийн 5 аймгийн 250 гаруй хоршоологчид малчдын төлөөллийг хамруулсан “Баруун бүсийн үйлдвэржилт ба хоршоод” сэдэвт зөвлөгөөнийг 2023 оны 12 сарын 7-8 -ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Зөвлөгөөнд оролцогчид цаг агаарын гамшигт үзэгдлийг хамтын хүчээр даван туулах, нөлөөлөлд суурилсан зудын эрсдэлийн урьдчилсан мэдээлэлд тулгуурлан төлөвлөлт хийх, малчдын бүлэг, хоршоодын давуу тал, боломж, төрийн бодлогын талаар хамтран хэлэлцэж, сайн туршлагаа хуваалцсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.28.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.