БГ: Баянгол дүүрэгт Газрын тухай багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
 
main_image
Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг Баянгол дүүргийн Төмөр замын Соёлын ордонд өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Баянгол дүүргийн 34 хорооны 300 гаруй иргэн оролцсон бөгөөд Барилга хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас хуулийн төслийн танилцууллаа. Хэлэлцүүлэгт оролцсон иргэд Газрын багц хуулийн төсөл болох
- Газрын ерөнхий хууль
- Газрын төлбөрийн тухай хууль
- Кадастрын тухай хууль
- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль
- Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хууль
- Геодези, зураг зүйн тухай хууль
Хот байгуулалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд саналаа хэлсэн бөгөөд нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга, холбогдох мэргэжилтнүүд иргэдийн асуултад хариулж, санал солилцсон юм.




Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.201.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.