БГ: БАЯНГОЛЧУУД “ЕРДӨӨ 90 МИНУТ” БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ҮЕЭР 1385 ГА ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
 
main_image

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/01 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын А/16 дугаар захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд 2159 аж ахуй нэгж байгууллага, ерөнхий боловсролын 27 сургууль, 14 их дээд сургууль, 62 цэцэрлэг, 223 СӨХ гээд нийт 2500 гаруй байгууллагын 5758 ажилтан, албан хаагч оролцож, өөрийн эзэмшлийн гаднах орчны 50 метр газар болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын доторх гудамж гээд нийтдээ 1385 га талбайн цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэж, 111 тонн хог хаягдал, 43 рейс цас мөсний хогийг тээвэрлэлээ.
Түүнчлэн дүүргийн ЗДТГ-ын ТНААХ, ТЗУХ, ХХҮХ, НХХ, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, Олон нийтийн байцаагч нар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодын орчны 50 метр талбайн цэвэрлэгээний ажилд хяналт тавин ажиллалаа.

 


Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.239.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.