БГ: “АМАР БАЙНА УУ-2023” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 50 ГАРУЙ ЖДҮ ЭРХЛЭГЧ ОРОЛЦОНО
main_image
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд  "Амар байна уу-2023" жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт-хамтын ажиллагааны цогц арга хэмжээг зохион байгуулахаар болсон.
Энэ арга хэмжээнд дүүргийн 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцохоор бэлтгэл ажлыг хангаж буй бөгөөд БГД-ийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн дарга Ч.Чойдогоос энэ талаар тодруулахад “Дүүргийн ЖДҮ  эрхлэгчид Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлах Шинэ 100 худалдааны төвд нэгдсэн байдлаар үзэсгэлэн худалдаанд оролцоно. Ингэхдээ хүнс, бэлэг дурсгал, бэлэн хувцас худалдан борлуулна. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр дүүргийн ЖДҮ эрхлэгчид нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд дүүргийнхээ аж ахуйн нэгж байгууллагуудыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.   
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн ЖДҮ эрхлэгчид оролцож шилдэг брэнд бүтээгдэхүүнээ худалдаана. Мөн ЖДҮ эрхлэгчид Монголын топ ААН-үүд болон ОУ-н байгууллагуудтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны В2В уулзалтад оролцох боломжтой юм.
Та бүхнийг “Амар байна уу-2023” арга хэмжээнд зочлон, 900 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо авч үлдэх, ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ хийх үндэсний хэмжээний санаачилгад нэгдэхийг УРИАЛЖ байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.214.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.