БГ: "Ерөөлтэй цагаан сар-2023" үзэсгэлэн худалдаа "Улаанбаатар палас"-т болж байна
main_image
Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярт зориулсан өргөтгөсөн худалдаа зохион байгуулах тухай” 2023 оны А/12 дугаар захирамж гарсан.
Захирамжийн хүрээнд дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай "Улаанбаатар Палас" ХХК-ийн байранд “Ерөөлтэй цагаан сар 2023” үзэсгэлэн худалдааг 2023 оны 02 дугаар сарын 1-нээс 02 дугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Дээрх үзэсгэлэн худалдаагаар мах, цагаан идээ болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байгаа бөгөөд менежментийн багаар шалгарсан “Гранд эвент ХХК” нь хүнсний чанар, аюулгүй байдал, стандартыг бүрэн хангасан сав, баглаа боодолтой бараа бүтээгдэхүүн худалдан борлуулдаг 60 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулж дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч  хамтран зохион байгуулж, хяналт тавьж ажиллаж байна.




Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.251.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.