БГ: Баянгол дүүргийн удирдлагууд БНТУ-ын Элчин сайдын яаманд очиж, эмгэнэл илэрхийллээ
main_image
БНТУ-ын өмнө хэсэгт хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүн бэртэж, амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Тус улсад болсон байгалийн гамшгийн улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсонд эмгэнэл илэрхийлж, Баянгол дүүргийн ЗДТГ, 34 хороо, харьяа хэлтэс, байгууллагын хамт олноос өгсөн сэтгэлийн хандивыг өнөөдөр Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд, ноён Зафер Атешт хүлээлгэн өглөө. Энэ үеэр БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд хандивт нэгдсэн байгууллага, хамт олонд маань гүн талархал илэрхийлснийг Та бүхэндээ уламжилж байна. Мөн энэхүү сайн үйлсийн аянд чин сэтгэлээсээ нэгдсэн Баянгол дүүргийн ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлстийн хамт олондоо, Хороодын Засаг дарга нар болон ажлын албаныханд нь,дүүргийн Ахмадын хороо, БГД-ийн Улаан загалмайн хорооныхондоо чин сэтгэлээсээ талархсансаа илэрхийлье.


Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.107.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.