БГ: Төрийн дээд шагнал одон, медаль гардууллаа
main_image
“Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн босгон дээр төрдөө үнэлэгдэж, салбар салбартаа үр бүтээлтэй ажилласан ахмадууд болон хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж яваа Баянгол дүүргийнхээ иргэдэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар олгодог төрийн дээд одон медалийг гардууллаа.

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

Баянгол дүүргийн 6-р хорооны оршин суугч, өндөр настан Д.Цэрэнпил

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ АЛТАН ГАДАС ОДОНГООР:

- Баянгол дүүргийн 17-р хорооны оршин суугч Б.Туяа

- Баянгол дүүргийн 4-р хорооны оршин суугч Ц.Сувдмаа

- Баянгол дүүргийн 14-р хорооны оршин суугч В.Энхжаргал
- Баянзүрх дүүргийн 2-р хорооны оршин суугч О. Лхагва нарыг шагнасныг гардууллаа.

Мөн БГД-ийн Засаг даргын Тамгын газарт 11 жил ажиллаж, хөдөлмөрөө үнэлүүлсэн Д.Байгалмааг ХНХЯ-ны “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Хууль зүй дотоод хэргийн яамны “Жуух бичиг”-ээр “Монгени” сургуулийн Архив, бичиг хэргийн ажилтан Ж.Алтандуулга нарыг шагнасныг гардууллаа.

САР ШИНИЙН БАЯРЫН ӨМНӨ ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛЭЭ ТӨР ТҮМЭНДЭЭ ҮНЭЛҮҮЛСЭН ТА БҮХЭНДЭЭ БАЯР ХҮРГЭЕ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.191.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.