БГ: “ХОГГҮЙ ШИНЭЛЬЕ” бүх нийтийн их цэвэрлэгээнд 2438 ААНБ оролцож, 569 га талбайг цэвэрлэлээ
main_image
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт цас мөс арилгах, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх “ХОГГҮЙ ШИНЭЛЬЕ” бүх нийтийн их цэвэрлэгээг (2023.02.17) өнөөдөр 10:00-14:00 цагийн хооронд зохион байгууллаа. Сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээнд сургууль цэцэрлэг, тохижилт үйлчилгээний байгууллагуудаас гадна иргэд, аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй оролцон, орчны 50 метр газраа цэвэрлэсэн бөгөөд тодруулбал, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 2438 байгууллага оролцлоо. Тухайлбал, “Хоггүй шинэлье” их цэвэрлэгээнд
  • 2052 аж ахуй нэгж байгууллага
  • 87 төрийн байгууллага
  • 25 ерөнхий боловсролын сургууль
  • 13 их дээд сургууль
  • 42 цэцэрлэг
  • 219 СӨХ болон 4957 ажилтан албан хаагч оролцож, 569 га талбайг цэвэрлэн, хог хаягдал 112 тонн, 28 рейс цас мөсний, хог тээвэрлэн ажиллалаа.
Мөн Сар шинийг угтсан их цэвэрлэгээний хүрээнд “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ зам талбайн ажилчид Баянгол дүүргийн төв долоон гудамжинд цэвэрлэгээ үйлчилгээ хийн ажиллаж байгаа бол Зам талбайн гуравдугаар бригад 10-р хороонд цэвэрлэгээ хийж байна. 





Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.151.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.