БГ: Баянгол дүүргийн 34 хорооны хүндэт иргэдэд шагнал гардууллаа
main_image
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл нар өнөөдөр /2023.03.01/  дүүргийнхээ иргэдэд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал болох Баянгол дүүргийн “Хүндэт иргэн”-ээр дүүргийнхээ 34 хорооны ахмадын төлөөллийг шагнаснаа гардууллаа. Тодруулбал, дүүрэгтээ олон жил амьдарсан, эрхэлсэн салбартаа амжилт гаргасан, хамт олноо манлайлан, үр бүтээлтэй ажиллаж буй дүүргийнхээ иргэдэд “Хүндэт иргэн” шагналыг Дүүргийн Засаг даргын захирамжаар олгосныг гардуулж өгсөн юм.   
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Манай дүүрэг 236 гаруй мянган оршин суугчидтай байсан бол өнгөрсөн жилээс хүн амын тоо 10 мянга гаруй оршин суугчаар нэмэгдэж өнөөдрийн байдлаар 246 мянгад хүрээд байна. Та бүхнийг  манай дүүргийн 34 хорооноос хороондоо олон жил оршин суусан, хорооныхоо ажилд идэвхтэй оролцдог, оршин суугчдынхаа дунд нэр хүндтэй гэсэн олон үзүүлэлтээр тодорхойлж ирүүлсний дагуу дүүргийн “Хүндэт иргэн” шагналаар шагнаснаа өнөөдөр буюу “Эх орончдын өдөр”-өөр гардуулж байгаадаа баяртай байна. Та бүхэндээ баяр хүргэе” гэсэн юм.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХҮНДЭТ ИРГЭН ШАГНАЛААР:

  • БГД-ийн 18-р хорооны иргэн Д.Эрдэнэдаш
  • БГД-ийн 1-р хорооны оршин суугч Г.Батцэцэг
  • БГД-ийн 2-р хорооны оршин суугч Д.Энхтуул
  • БГД-ийн 3-р хорооны оршин суугч Ч.Жаргалсайхан
  • БГД-ийн 4-р хорооны оршин суугч Т.Дашням
  • БГД-ийн 5-р хорооны оршин суугч П.Мижигсэнгээ
  • БГД-ийн 6-р хорооны оршин суугч Т.Батмөнх
  • БГД-ийн 7-р хорооны оршин суугч Ц.Норсмаа
  • БГД-ийн 8-р хорооны оршин суугч Ю.Дулмаа
  • БГД-ийн 9-р хорооны оршин суугч Т.Нямхүү
  • БГД-ийн 10-р хорооны оршин суугч Ч.Энхмаа
  • БГД-ийн 11-р хорооны оршин суугч М.Жаргалсайхан
  • БГД-ийн 12-р хорооны оршин суугч Ч.Маахүү
  • БГД-ийн 13-р хорооны оршин суугч М.Дүүриймаа
  • БГД-ийн 14-р хорооны оршин суугч Д.Баатархүү
  • БГД-ийн 15-р хорооны оршин суугч С.Гончигдорж
  • БГД-ийн 16-р хорооны оршин суугч Д.Үнэнбат
  • БГД-ийн 17-р хорооны оршин суугч Ж.Өлзийхүү
  • БГД-ийн 18-р хорооны оршин суугч С.Пүрэвсүрэн
  • БГД-ийн 19-р хорооны оршин суугч Б.Мөнхзул
  • БГД-ийн 20-р хорооны оршин суугч Ц.Дугаржав
  • БГД-ийн 21-р хорооны оршин суугч Ц.Миеэжав
  • БГД-ийн 22-р хорооны оршин суугч Ч.Гонгор
  • БГД-ийн 23-р хорооны оршин суугч Д.Сахъяахүү
  • БГД-ийн 24-р хорооны оршин суугч Д.Ядамсүрэн
  • БГД-ИЙН 25-р хорооны оршин суугч А.Сүрэнжав
  • БГД-ийн 26-р хорооны оршин суугч Ч.Лхагвасүрэн
  • БГД-ийн 27-р хорооны оршин суугч Ж.Энх
  • БГД-ийн 28-р хорооны оршин суугч М.Чулуунбат
  • БГД-ийн 29-р хорооны оршин суугч Г.Раднаабазар
  • БГД-ийн 31-р хорооны оршин суугч Я.Амаржаргал
  • БГД-ийн 32-р хорооны оршин суугч Д.Түмэнбаяр
  • БГД-ийн 33-р хорооны оршин суугч Г.Гантулга









Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.149.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.