БГ: ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД БГД-ИЙН ЗДТГ БОЛОН “ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
main_image

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойн хүрээнд дүүрэгт Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх төлөвлөгөөт ажлаа эхлүүлээд байна.

Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн Цэргийн штабаас Зэвсэгт хүчний 120, 326 дугаар ангиудад 2022 оны II ээлжээр дүүргээс татагдсан дайчдыг хүнсний ууган үйлдвэрийн нэг “Талх Чихэр” ХК-ийн үйл ажиллагаатай танилцуулж, ажлын байранд зуучлах танилцуулга арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа.


Дээрх арга хэмжээний дараа Зэвсэгт хүчний 120, 326 дугаар ангийн дайчид  Баянгол дүүргийн Төр захиргааны байртай танилцаж, дүүргийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нартай уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтад дүүргийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Мөнгөнхуяг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Цэргийн штабын дарга хурандаа Л.Цэрэгбаяр, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагч хурандаа Б.Мөнх-Оргил нар оролцсон бөгөөд энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатарын мэндчилгээг нийт дайчдад уламжлан хүргэсэн юм.


Уулзалт, арга хэмжээний үеэр дүүргийн удирдлагууд болон Цэргийн штабын хамт олон Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн, эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд зүтгэхэд хэзээд бэлэн, эр цэрэг, эх орны хүү болон төлөвшиж буй залуустаа, цэргийн жинхэнэ албаа нэр төртэй хааж буй дайчдадаа талархаж буйгаа илэрхийллээ.   
    



Мөн энэ үеэр цэрэг, дайчдыг ар гэрийнхэнтэй нь уулзуулах уулзалтыг мөн зохион байгуулсан бөгөөд Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн дайчид болон тэдний ар гэр, ах дүү, найз нөхдөд нь ая дууны мэндчилгээ хүргэсэн бол Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн байлдагч Ө.Зоригтбаатарт Биеийн тамир, спортын улсын хорооны шийдвэрээр дугуйн спортын “Дэд мастер” цолоор шагнасныг гардуулж өглөө.      




Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.41.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.