БГ: БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ӨВЛИЙН СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
main_image

Биеийн тамир спортын тухай хууль, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өвлийн спортын сурталчилах, ажилтан албан хаагчдыг нийтийн биеийн тамир спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, эрүүл цэвэр агаарт амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг өвлийн биеийн тамир спортын арга хэмжээг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо хамтран өнгөрсөн ням гарагт (2023.03.05) “Баянгол-Хүүхдийн зуслан”-д зохион байгууллаа.

Өвлийн спортын арга хэмжээнд дүүргийн 34 хорооны Ажлын алба, дүүргийн 25 хэлтэс болон албадын 300 гаруй албан хаагч оролцон нэг өдрийг хамтдаа өнгөрөөсөн бөгөөд арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, ТЗУХ-ийн дарга Б.Мөнгөнхуяг, ТНААХ-ийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Солонго болон бусад хэлтсийн дарга, удирдлагууд мөн дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга Г.Батбаяр болон дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд, албан хаагчид оролцоо.   

Өвлийн спортын арга хэмжээний үеэр Flash mob бүх нийтийн бүжгээс гадна “Олс таталт”, “Хөгжилтэй буухиа тэмцээн”-ийг зохион байгуулж, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.  



ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ӨВЛИЙН СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНД,  

ОЛС ТАТАЛТЫН ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛД

  • 1-р байр Хороодын ажлын алба
  • 2-р байр Онцгой байдлын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Баянгол цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, Баянгол хүүхдийн зуслан ОНӨТҮГ, Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордон ОНӨТҮГ хамтарсан баг,
  • 3-р байр Эрүүл мэндийн нэгдэл

БУУХИА ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛД

  • 1-р байр Ерөнхий боловсролын сургуулийн хамтарсан баг
  • 2-р байр Онцгой байдлын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Баянгол цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, Баянгол хүүхдийн зуслан ОНӨТҮГ, Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордон ОНӨТҮГ хамтарсан баг,
  • 3-р байр Нийгмийн даатгалын хэлтэс тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууласан юм.





Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.29.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.