БГ: БГД-ийн 34 хорооны Засаг дарга нарт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын талаар сургалт зохион байгууллаа
main_image

Баянгол дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Монголын cууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл (МСӨХДЗ)-тэй хамтран “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хууль, эрх зүйн байдал” сэдэвт сургалтыг дүүргийн 34 хорооны Засаг дарга нарт  өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн оролцсон бол  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар нар удирдан явуулсан юм.  

Хороодын Засаг дарга нарт дээрх сургалтад хамрагдсанаар тухайн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоодод хяналт тавих, хууль эрх зүйн хүрээнд хэрхэн хамтарч ажиллах цаашлаад СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулах, иргэд оршин суугчдаас ирдэг гомдлыг бууруулах, түүнийг хэрхэн шийдвэрлэх тухай хууль эрх зүйн мэдлэгтэй болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.142.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.