БГ: “ТХБ-II” төслийн багийнхан хөндлөнгийн үнэлгээ хийх зорилгоор бүлгийн уулзалт зохион байгууллаа
main_image
Монгол Улсын Засгийн газар болон Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2019 оны гэрээ, Монгол Улс дахь Швейцарийн Хамтын ажиллагааны газар болон БСШУСЯ-ны (хуучин нэрээр) хоорондын 2020 оны гэрээгээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн II үе шат (2020-2022) -ыг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны удирдлага дор үндэсний түвшинд Боловсролын Хүрээлэн /хуучин нэрээр/, орон нутагт Байгаль орчны мэдээлэл сургалтын төв (БОМСТ) үндэсний түвшний мэргэжлийн 11 байгууллагатай хамтран энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.
“ТХБ-II” төслийн хүрээнд Баянгол дүүргээс 3 сургууль буюу Нийслэлийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, 28 дугаар сургууль, “Шинэ эхлэл” Олон улсын хөтөлбөрт сургуулиуд төслийн загвар, түшиц сургуулиар сонгогдож үндсэн ба дэд төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.  Мөн төсөл хэрэгжих хугацаанд дүүргийн хэмжээнд Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэнгээр ахлуулсан төслийн зөвлөн зохицуулах орон нутгийн баг байгуулагдаж ажилласан ба төсөл хэрэгжиж дуусаж байгаатай холбогдуулан БШУЯ-ны харъяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захиалгаар Монголын социологчдын холбоо ТББ хөндлөнгийн үнэлгээ хийх зорилгоор өчигдөр буюу 2023.03.13-ны өдөр бүлгийн ярилцлага хийлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.78.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.