БГ: Баянгол дүүрэгт 72 хүнсний дэлгүүрт нөөцийн мах худалдаалж байна
main_image
 Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-аас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэсэн.
Баянгол дүүргийн хүн амын махны хэрэгцээг хангах, үнийг тогтвортой байлгах зорилгын хүрээнд дүүргийн 1-34 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 72 хүнсний дэлгүүрт 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нөөцийн мах худалдан борлуулж эхэллээ.
Баянгол дүүрэгт “Дөмөн-Эрдэнэ”, “Мах импекс”, “ХКҮ”  “Агро нэгтгэл” зэрэг дөрвөн бэлтгэн нийлүүлэгч компани нөөцийн махны түгээлтийг хийж байна.
 
Тухайлбал,
Агро нэгтгэл ХХК
- 1, 2, 3, 4, 12, 14, 15, 16, 25, 26, 27, 31 дүгээр хороо
Мах импекс ХХК
-7, 8, 9, 10, 24, 19, 32 дугаар хороо
 ХКҮ ХХК
-5, 6, 11, 20, 22, 23, 21, 28, 29, 30 дугаар  хороо
“Дөмөн Эрдэнэ” ХХК
-17, 18, 33, 34 дүгээр хороонд түгээлт хийж байгаа юм.  
 
ЖИЧ: Нөөцийн махны үнийг ХХААХҮЯ тогтоодог бөгөөд энэ жил үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөгөөр худалдан борлуулж байна.  
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.139.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.