БГ: БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Насан туршийн боловсролын төвд ажиллалаа
main_image
Өнөөдөр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Насан Туршийн Боловсролын төвд ажиллаж, иргэдийн суралцаж буй нөхцөл байдалтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, дүүргээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр тус төвийн дарга Б.Гэрэлгуа зарим мэдээллийг өгсөн. Тодруулбал, 2022 онд тус төв нийт 1351 удаа сургалтыг зохион байгуулж, 22,211 иргэнийг сургалтад хамруулсан бол энэ оны нэгдүгээр улиралд 5 чиглэлээр 393 удаагийн сургалтыг зохион байгуулж, 3919 иргэнийг хамруулсан байна. Зөвхөн энэ оны нэгдүгээр улиралд гэхэд Оёдол эсгүүрийн цахим сургалтад 135 иргэн, танхимийн 137 сургалтад 859 иргэнийг хамруулжээ. Түүнчлэн Иргэдийн амжиргааг дэмжих ур чадвар эзэмшүүлэх чадамжийн гэрчилгээ олгох сургалтад долоон иргэн хамрагдсан гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тус төвд сургалтад хамрагдаж буй иргэдтэй уулзах үеэр суралцагчид тус төвийн сургалтын орчин, чанар, хүртээмж, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Энэ үеэр сургалтад хамрагдах хэрэгцээтэй иргэд сүүлийн үед нэмэгдэж байгаа учраас иргэдийн сурч хөгжих боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч Насан туршийн боловсролын төвийн салбаруудыг нэмэх, өргөтгөх, суралцаж буй иргэдийг амжиргаагаа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ илэрхийллээ.
Тус төв нь харьяа дүүргийн иргэн бүрийн эрүүл аж төрөх, аз жаргалтайгаар урт наслах, насан туршдаа чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэхийг гол зорилгоо болгон ажилладаг бөгөөд энэ ч утгаараа насан туршийн боловсролын салбарын эрх зүйн орчинтой уялдаж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж иргэдийн суралцах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.