БГ: “Бүх нийтийн угаалга, цэвэрлэгээний аян”-ы хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх хөшөө, дурсгал болон хүүхдийн тоглоомын талбайг угаалаа
main_image
Баянгол дүүрэгт “Бүх нийтийн угаалга цэвэрлэгээ”-ний аяныг 3-аас 9 дүгээр саруудад зохион байгуулахаар болсон. Энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн хэмжээнд бүх нийтийн угаалга, цэвэрлэгээг зохион байгууллаа. Тухайлбал, “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын 86-н зам талбайн үйлчлэгч хариуцсан хороодынхоо замын хашилт, автобусны буудал орчим, замын тэмдэг тэмдэглэгээ болон томоохон хөшөө дурсгалыг угааж цэвэрлэлээ. Тодруулбал, Энэбишийн хөшөө, Байгаль эх цогцолбор, Цогтсайхан хөшөө Чингүнжавын хөшөө дурсгалт цогцолбор, Ард аюушийн өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө, Чингүнжавын гудамж болон гудамж замын 175 тэмдэг тэмдэглэгээ, 7-н төв замын дагуух сандал, 4,3 км замын 19-н автобусны буудал мөн 96 хогийн сав, 6500 метр хайс хашлага гээд нийт 128,124 мкв талбайг угааж цэвэрлэсэн байна. Мөн 34 хороо болон сургууль, цэцэрлэг, СӨХ-д дүүргийн нутаг дэвсгэр дэх хүүхдийн тоглоомын талбайг угааж, цэвэрлэлээ. Ташрамд мэдээлэхэд Баянгол дүүрэг “Бүх нийтийн угаалга цэвэрлэгээ”-ний аяныг дулааны улиралд сар бүр дараах дөрвөн төрлөөр зохион байгуулж ажиллана. Тухайлбал,
  • Сар бүрийн нэгдүгээр 7 хоногт: СӨХ-д Хүүхдийн тоглоомын талбай, гадна орчинд угаалга цэвэрлэгээ
  • Хоёрдугаар 7 хоногт: “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ, Гэрэлтүүлгийн ашиглагч байгууллагууд хамтран хайс, хашлага, хогийн сав, автобусны буудал, сандал, хөшөө дурсгал , гэрлийн шонгуудыг
  • Гуравдугаар 7 хоногт: Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг хамтран Тоглоомын талбай, сандал, хашлага, гадна орчныг
  • Дөрөвдүгээр 7 хоногт: Иргэд, ААНБ, Төрийн болон төрийн бус байгууллага хамтран Фасад, гадна хаяг,хаягийн байгууламж, гадна орчинг цэвэрлэх төлөвлөгөө, хуваарь гарсан байна.




Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.25.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.