БГ: "АЛСЫН ХАРАА-2050", "ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО" СУРГАЛТЫГ БАЯНГОЛ ДҮҮРЭГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
main_image
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", “Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын удирдлага, албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академиас 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн.
Тэгвэл Нийслэлийн 9 дүүргээс анхлан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн 34 хороод, 23 харьяа хэлтэс, албадын нийт 100 төрийн албан хаагчдад 2023 оны 04 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт сэдэвт сургалтыг Удирдлагын Академийн багш нар Цахим-Танхим хослуулан амжилттай зохион байгууллаа.
Сургалтын явцад оролцогчид 10 багт хуваагдан “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын үндсэн 9 зорилго, зорилтын хүрээнд багаар ажиллаж дүүрэг, хороодынхоо өнөөгийн нөхцөл, ирээдүйн хөгжилд эдгээр зорилтыг нутаг дэвсгэртээ хэрхэн хэрэгжүүлэх талаар өөрсдийн саналыг хэлэлцсэн юм.



Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.153.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.