БГ: БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
main_image
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дүгээр тушаал, Дүүргийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/16 дугаар захирамжаар дүүргийн ЗДТГ-аас хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг Баянгол дүүрэгт өнөөдөр зохион байгууллаа.
Орчны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодын өөрийн эзэмшил талбайн гаднах орчны 50 метр талбай, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын доторх гудамж зам талбайг цэвэрлүүлэх бүх нийтийн цэвэрлэгээнд:

 - Дүүргийн нутаг дэвсгэрийн 2500 гаруй аж ахуйн нэгж байгууллага,
 - 290 сууц өмчлөгчдийн холбоод орчны 50 метр талбайн цэвэрлэгээ,
 - 18 их дээд сургуулийн 2000 гаруй оюутан нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн эзэмшлийн 7 гудамж зам талбайн цэвэрлэгээг хийлээ. 

Мөн "Баянгол Шинэ Өргөө" ОНӨААТҮГ-ын 3-н бригадын 86 зам талбайн үйлчлэгч дүүргийн 6, 9, 10, 11, 21, 22, 23, 30, 34-р хорооны нутаг дэвсгэрийн үерийн ус зайлуулах далангийн түүвэр цэвэрлэгээний ажлыг хийсэн бол 15-р хорооны "Байгаль Эх" цогцолбор дээр дахивар авах арга хэмжээг АПУ ХХК, ЭС И ЭС ЭЛ, Смарт Солюшн ХХК хамтран зохион байгуулсан юм. 
Түүнчлэн ЗДТГ-ын холбогдох алба, хэлтсээс Хаврын их цэвэрлэгээний аяны хүрээнд 2150 ААНБ-д мэдэгдэл хүргүүлан ажилласан бөгөөд өнөөдрийн их цэвэрлэгээнд 290 СӨХ, 2500 аж ахуйн нэгж байгууллагын 5466 ажилтан албан хаагч оролцон 1250 га талбайг цэвэрлэн, хог хаягдал 135 тонн, 43 рейс хог тээвэрлэн ажилласан байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.69.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.