БГ: БАЯНГОЛ ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА
main_image

 2023 оны 04 дүгээр сарын 24                                                                  Улаанбаатар хот

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нөхөн сонгуульд хуульд заасан хугацаанд нийт 5 нам оролцохоо илэрхийлж хүсэлт холбогдох материалаа Баянгол дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн.
Баянгол дүүргийн Сонгуулийн хороо нь дээрх намуудаас ирүүлсэн хүсэлт, холбогдох материалтай холбогдуулан төрийн зарим байгууллагуудаас лавлагаа мэдээлэл авч 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ээлжит 3 дугаар хуралдаанаар “Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нөхөн сонгуульд оролцохоор хүсэлт, холбогдох материал ирүүлсэн намыг бүртгэх эсэх асуудал”-ыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нөхөн сонгуульд хуулийн хугацаанд оролцохоо илэрхийлэн хүсэлтээ ирүүлж, хуульд заасан шаардлагыг хангасан Монгол ардын нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ХҮН нам, Иргэний зориг ногоон намыг бүртгэж, хуулийн хугацаанд оролцохоо илэрхийлэн хүсэлтээ ирүүлсэн боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй Ардчилсан намыг бүртгэхээс татгалзсан тогтоол гарсан.
Дээрх тогтоолыг хуулийн хугацаанд буюу 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр намуудын төлөөлөлд гардуулан өгчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.228.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.