БГ: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
main_image

Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд дүүргийн аварга шалгаруулах Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангид зохион байгуулагдаж байна.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Монгол Улсынхаа Тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг, эх оронч хүмүүжил олгох, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх мөн үйл ажиллагааг сурталчилж, таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 14 сургуулийн 14 тасгийн 200 гаруй сурагчид оролцож байгаа бөгөөд гарааны өмнөх ажиллагаа буюу жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, тасгийн захирагчийн тэмцээн, галын бэлтгэлийн норматив болон марш гүйлтийн тэмцээн гээд Цэрэг-спортын нийт 10 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.

Энэ жилийн Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102, Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны 21 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаагаараа онцлогтой юм.






Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.188.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.