БГ: Баянгол дүүргийн ЗДТГ-ын байранд Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулав
main_image

         Баянгол дүүргийн "Стратегийн команд штабын сургууль" зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын10-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулж ажиллав. Үнэлгээнд нийт 18 алба хаагчид оролцсон бөгөөд тухайлбал, дүүрэгт олон жил ажилласан ажилтан албан хаагчдын төлөөлөл мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга нар хамрагдлаа. Үнэлгээнд оролцогчдод Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ж.Алтантуяа аюул, өртөнги, эмзэг байдал, чадавхын талаар ойлголт мэдлэг өгч сургалт зохион байгууллаа.

           Дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр нь 1955 онд ашиглалтад орсон 68 жилийн насжилттай барилга юм. Тус барилгыг Төмөр замын 20 дугаар сургуулийн дотуур байрны зориулалтаар ашиглаж байсан бөгөөд үнэлгээгээр  тухайн барилга нь гал түймэр, газар хөдлөлт, үер ус,  салхи шуурга, хүний халдварт өвчин гэсэн аюулын төрлүүдийг тодорхойлж гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах заавар зөвлөмж өгч ажилласан. Үнэлгээний ажлын төгсгөлд Онцгой байдлын хэлтсээс ирүүлсэн заавар зөвлөмжийг хэрэгжүүлэн Засаг даргын Тамгын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусган ажиллах үүрэг чиглэлийг Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр алба хаагчдад үүрэг чиглэл өгөв.




Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.234.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.