БГ: СТРАТЕГИ КОМАНД ШТАБЫН ДУУРАЙЛГАН ҮЗҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ УДГААГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
main_image
"Монгол Улсад газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагын харилцан ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургууль болох гэж байгаатай холбогдуулан Баянгол дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн алба хаагчид газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг ханган өнөөдөр /2023.05.11/ дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Тус дадлага сургуулиар Баянгол дүүрэгт 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 7.5 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж тус дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгад нуралт үүсч, 1-4 давхрын даацын хана, тааз нурж тус орон сууцанд амьдарч байсан 15 иргэн нурангид дарагдаж, 25 иргэнийг аюулгүй талбайд шилжүүлж, нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлж буйгаар цагийн байдал өгөгдөн давчуу орон зайд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж буйгаар дуурайлган үзүүлэв. Мөн тус объект нь газар хөдлөлтийн чичирхийлэлд өртөж нуранги үүссэний улмаас гал түймэр гарч барилга бүхэлдээ утаажилттай, үзэгдэх орчин хязгаарлагдмал орчинд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн томилгоот бие бүрэлдэхүүн гамшгийн голомтод галыг унтраах ажиллагааг зохион байгууллаа.
Дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, сургуулийн удирдагч, бригадын генерал Б.Ууганбаяр, тус газрын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч, Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Онцгой байдлын газар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд, нийслэлийн Аврах анги, дүүргийн Улаан загалмайн хороо зэрэг байгууллагуудын 300 ажилтан, алба хаагчид хамрагдлаа.Дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, сургуулийн удирдагч, бригадын генерал Б.Ууганбаяр, тус газрын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч, Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Онцгой байдлын газар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд, нийслэлийн Аврах анги, дүүргийн Улаан загалмайн хороо зэрэг байгууллагуудын 300 ажилтан, алба хаагчид хамрагдлаа гэж Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.88.241)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.