БГ: “Глобал ацетилен” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 1200 ширхэг шар хуайс тарилаа
main_image

Баянгол дүүрэг 2023 оныг “Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Зорилтод жилийн хүрээнд дүүргийн 57 байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх бөгөөд энэ аянд төрийн байгууллагууд, 34 хороод, Сууц өмчлөгчдийн холбоод болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд нэгдсээр байна.

Тухайлбал, өнөөдөр дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Глобал ацетилен” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийтийн эзэмшлийн зам дагуу 75 метр газарт 1200 ширхэг шар хуайсыг ургамлан хашлага хэлбэрээр тарилаа.

Ногоон орчныг хамтдаа бүтээлцсэн танай хамт олонд талархал илэрхийлье.




Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.129.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.