БГ: "ОСЛЫН ҮЕИЙН ТОГТОЛЦОО" СЭДЭВТ ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛИЛТАД ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС, АЛБА, МЭРГЭЖЛИЙН АНГИЙН 160 ГАРУЙ АЛБАН ТУШААЛТАН ОРОЛЦЛОО
main_image
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.
Тэгвэл “Стратегийн команд штабын сургууль”-ийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Баянгол дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн алба хаагчид газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний "Ослын үеийн тогтолцоо" сэдэвт штабын дадлага сургуулийг өнөөдөр (2023.05.24) зохион байгууллаа.
Ослын үеийн дадлага сургуулилтаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг зэрэг байгууллагуудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу багаар ажиллаж, хариу арга хэмжээ авч ажилласан бол бусад дүүргүүдээс оролцсон оролцогчид харилцан туршлага солилцож, холбогдох албаны хүмүүсээс зөвлөгөө мэдээлэл авлаа.  
Дадлага сургуулилтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнууд болон төвийн зургаан дүүргийн Онцгой комисс, алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн гээд нийт 160 гаруй алба хаагч биечлэн оролцлоо. 





Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.166.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.