БГ: Баянголчууд “Улаанбаатар марафонд 2023”нэгдлээ
main_image
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт эхэллээ. Марафонд 30 орны 20 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд гадаад, дотоодын гүйгчдийн хүсэн хүлээдэг томоохон тэмцээний нэг болсон.
Тэгвэл өнөөдөр (2023.06.03) буюу 14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон 2023”олон улсын гүйлтэд Баянгол дүүргээс 112 байгууллагын албан хаагчид болон нийт 1000 гаруй иргэн, 500 гаруй хүүхэд бүртгүүлж гараандаа гарлаа. Тус тэмцээн нь 5 төрлийн зайд 7 насны ангиллаар болон гэр бүлийн гүйлт гэсэн төрөлтэйгөөр зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн жүдогийн "ONE TEAM" клуб өсвөр үеийн залуучуудад жүдогийн спортыг сурталчлах, дасгал хөдөлгөөнд уриалах зорилгоор үзүүлэх тоглолт үзүүллээ. Мөн Баянгол дүүргээс хариуцсан цэгүүдэд хяналт тавьж, гүйлтийн тэмцээнд оролцож буй тамирчдад ус ундаагаар үйлчилж байна.үйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. 



Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.74.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.