БГ: "ӨГӨӨМӨР ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
main_image
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс хамтран 6-р сарын 17-ны бямба гарагт "Өгөөмөр өдөр" арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.
Тодруулбал, Байгаль эх цогцолборын талбайд хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах чиглэлээр иргэдэд ойлголт өгөх, хэрэглээний зөв дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдал болох байсан эд зүйлсийг хог хаягдал болгохгүй байх, дахин ашиглуулах зорилгоор "Өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе" уриан дор "Өгөөмөр өдөр" арга хэмжээг зохион байгуулсан юм.
Өдөрлөгт дүүргийн харьяа хэлтэс, алба, орон нутгийн өмчит байгууллагууд, сургууль, цэцэрлэг, хороодын ажлын алба, Тамгын газрын хэлтэс, нэгжийн албан хаагчид болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоод болон иргэд идэвхтэй оролцож өөрт хэрэглэхгүй байсан ном, сэтгүүл, гэр ахуйн цахилгаан бараа, эд зүйлс, сувинер, гоёл чимэглэл, хувцас гутал цүнх гэх мэт зүйлсийг хэрэгтэй хүмүүст хандивласнаас гадна өөрт хэрэгтэй зүйлээрээ солилцсон юм.
Тэгвэл өнөөдөр Хандиваар цугларсан эд зүйлсийг амжиргааны түвшин доогуур, өрх толгойлсон эцэг, эх болон нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг төрийн бус байгууллагуудад хүлээлгэж өгөх арга хэмжээг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд цугларсан эд зүйлсийг:
1. Зорилтот бүлэг – /Гэр хорооллын иргэд/
2. СӨХ-ны ажилчид – /Орон сууцны хорооллын/
3. "Баянгол Шинэ Өргөө" ОНӨААТҮГ-ын ажилчид
4. Дүүргийн Насан туршийн боловсролын төв
5. Дүүргийн Улаанзагалмай нийгэмлэг
6. Дүүргийн гэр бүл хүчирхийллээс хамгаалах байр
7. “Тэр гэрэл” төв төрийн бус байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн юм
"Өгөөмөр өдөр"-т өдөрлөгт 235 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 56 иргэн, төрийн байгууллагын 1822 албан хаагч, төрийн бус байгууллагын 8, олон улсын байгууллагын 5 хүн нэгдэж, эд зүйлсээ хандиваар өгсөн юм.



Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.94.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.