БГ: Оюунлаг ахмад шатрын тэмцээн боллоо

Баянгол дүүргийн 26-р хорооны Засаг Даргын Ажлын алба, Ахмадын Зөвлөлтэй хамтран “Ахмадын баяр” угтан оюунлаг ахмад уриатай шатрын тэмцээн зохион амжилттай байгуулав.

Төрийн соёрхолт, академич, доктор, профессор шатрын спортын мастер Р.Энхбатын нэрэмжит “Залгамж холбоо” сэдэвт шатрын зэрэг тоглолтод тус хорооны өсвөр үе, залуу үе, ахмад үеийн төлөөллөөс бүрдсэн 20 тамирчин оролцож, хурд, хүч, авхаалж самбай, оюун ухаанаа сорин өрсөлджээ.


Тэмцээний зохион байгуулагчдын зүгээс “Ахмад үеэсээ суралцсан залуусаараа бахархсан сайхан өдөрлөг болсныг онцолж цаашид оюуны спортыг дэмжсэн олон арга хэжээ зохион байгуулахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.183.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.